Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Шүүмжлэлийг анхаарч, засаж залруулахаар бүтцийн өөрчлөлт хийж байна

ikon.mn
2014 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЗГ-ын бүтцийн талаар мэдээлэл хийлээ. /2014.10.02/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:36 2014/10/02

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллээс:

Н.Алтанхуяг:  Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд бид хамгийн гол замууд болох аймаг орон  нутгийн замуудын бодлого дээр эрчимтэй ажиллаа. Мөн орон сууцны асуудал тэр дундаа найман хувийн хүүтэй зээлийн нөхцлийг бүрдүүлж чадсан.

Үүний зэрэгцээ эрчим хүчний салбар өнгөрсөн хоёр жил маш их амжилттай ажиллаа. 200МВт буюу хоёр жилийн хугацаанд байгаагүй тийм их хүчин чадлыг ашиглалтад орууллаа. Одоо ирэх сард “Амгалан” ДС ашиглалтад орно. Эрчим хүчний хувьд Монгол Улс ойрын хоёр жилдээ толгой өвдөхгүй байхаар болж байна.

Цаашдаа ч маш олон станцууд ашиглалтад орно.

Шүүмжлэл бол бий. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар төсөв хоёр талд явж байна гэх зэрэг. Энэ шүүмжлэлийг анхаарч, засаж залруулахаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Ингээд ЭЗХЯ, СЯ хоёрыг нэгтгээд СЯам болголоо.

Мөн БХБЯ, ЗТЯ өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, бодлого ч сайн явсан, үүргээ ч гүйцэтгэсэн. Цаашид хамтраад явахад болно гэж үзээд нэгтгэж, ДБХЯ болголоо. 

Дараагийнх нь УУЯ, ЭХЯ-ыг нэгтгээд ГУУЭХЯ болгов. Учир нь бид геологийн салбараа орхигдуулсан тал бий.

Мөн Шадар сайдыг Тэргүүн Шадар сайд болгож Шадар сайдын албыг ГХ-ны сайдад давхар хариуцуулахаар боллоо гэж Төрийн ордноос сэтгүүлч Д.Эрдэнэцэн мэдээллээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

12:09 2014/10/02

Ерөнхий сайдын УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

11:45 2014/10/02

Ерөнхий сайд ЗГ-н тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа /2014.10.02/

13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилжээ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.02 / өргөн барилаа.

Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.

  • Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам,
  • Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам,
  • Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

11:34 2014/10/02

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг яг одоо мэдээлэл хийх гэж байна. 

10:55 2014/10/02

Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. 

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг яаралтай хэлэлцэн шийдэж өгөх хүсэлтийг Ерөнхий сайд тавьсан учир дараалал харгалзахгүй хэлэлцэхээр болсон гэдгийг УИХ-ын дарга онцлоод Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ хэмээн мэдэгдлээ.

Харин өөр эх сурвалжийн өгсөн мэдээллээр уг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсний дараагаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон гэлээ.

09:53 2014/10/02

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Энэхүү тогтоолын төслийн талаар ЭНД дарж уншина уу. 

18:00 2014/10/01

Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн ч 14 гишүүний 13 нь огцруулахыг дэмжээгүй юм. 

Чуулганы хуралдан 09.00 цагт эхэлнэ.

Хэлэлцэх асуудал:

  • “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  • Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
  • Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.