Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Троллейбус өнөөдрөөс эхлэн шөнийн тээвэрт явахаа болилоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Цахилгаан тээвэр”  компанийн шөнийн тээврийн үйлчилгээг  зогсоож Нийслэлийн Тээврийн газартай хийсэн гэрээ, нэгдсэн даалгаварт өөрчлөлт оруулахаар болжээ. Шөнийн тээврийн үйлчилгээг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах
     
  • “Цахилгаан тээвэр” компаний үйлчилгээг хэвийн явуулах шаардлагын улмаас
     
  • Цахилгаан тээвэр” компани татан буугдаж нэгтгэл болж байгаатай холбоотой үндэслэлээр 2014.10.01-ны өдрөөс 2015.02.16-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.  

 

Харин “ШҮ 7 буудал-МУБИС”, “ШҮ Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн шөнийн  тээврийн үйлчилгээ хуучин маршрутаар үйлчилгээнд явах ажээ.