Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн хотын даргыг эхнэр нь буудан хороов

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 1
polit.mn
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн Белл-Гарденс хотын дарга Даниэль Креспо гэр бүлийн маргааны үеэр эхнэртээ буудуулан амиа алджээ. Д.Креспо 19 настай хүүтэйгээ маргалдаж байхад эхнэр нь маргаанд оролцон нөхөр рүүгээ гар буу чиглүүлсэн байна.

Үүний дараа тэрээр нөхөр рүүгээ хэд хэдэн удаа бууджээ. Д.Креспо эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амьсгал хураасан байна. Цагдаа нар түүний эхнэрийг саатуулан байцаалт авч эхэлжээ. 

Зураг