Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зураач Э.Чинзоригийн АНХНЫ бие даасан үзэсгэлэн гарна

ikon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN

Зураач Э.Чинзориг нь анхны бие даасан “Цагаан жим” үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо дэлгэн хүргэж байна.

Тэрбээр анхны ахин давтагдашгүй ахуй  амьдрал хийгээд энгийн гайхалтай зүйлүүдийг өөрийн бүтээл дээр шингээхийг эрмэлздэг. Түүний бүтээлүүдээс хүн байгалийн холбоо, уран сэтгэмж, чөлөөт байдал, бодит дүрслэлүүдийг мэдэрч болно.

Энэхүү үзэсгэлэн нь зураачийн дотоод мэдрэмж болоод байгалийн үзэмж, хүн байгалийн хүйн холбоо, зэргийг тусган харуулж байгаагаараа онцлог бөгөөд 20-иод зургаа дэлгэж байна.

“Цагаан жим” үзэсгэлэн нь 2014 оны 10 сарын 06-ны 17:30 цагт Glamour art Gallery -н үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Тус үзэсгэлэн ес хоногийн турш үргэлжилнэ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7