Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад нүүрсний салбартаа татварын шинэчлэл хийнэ

Г.Төгс
2014 оны 10 сарын 1
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсний үнэ сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар тус улсад эрчим хүчний нүүрс нэг тонн нь 515-525 юань болж буурчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 хувиар буурсан дүн юм. Коксжих нүүрсний үнэ ч мөн адил тун доогуур хэмжээнд буюу 119 ам.доллар/тонн-д хүрээд байгаа билээ.

Хятадын нүүрсний компаниудын ашиг буурч, зардал нэмэгдсээр байгаа ийм үед тус улсын төр засаг татварыг “хөнгөлөх” арга хэрэглэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай Төрийн зөвлөл өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн байна. Ирэх 12 дугаар сараас эхлэн,

  • Өвөрмонгол
  • Шанси
  • Шинжаан
  • Чинхай зэрэг нүүрсний гол үйлдвэрлэл өрнөдөг мужуудад татварын шинэ тогтолцоо хэрэгжиж эхлэхээр байна. 

Ингэснээр нүүрсний борлуулалтын хэмжээнд бус харин үнэлгээнд татвар ногдуулахаар болж буй юм. Борлуулалтын үнэлгээнд татвар ногдуулснаар нүүрсний хэт их хэрэглээг бууруулж, байгальд хал багатай, үр ашигтай хэрэглээг бүрдүүлж, салбарын шинэчлэлийг дэмжинэ гэж үзжээ. Энэхүү татварын шинэчлэлийн дүнд зөвхөн нүүрсний бүс нутгийг бус, тэдгээртэй шүтэлцээтэй ажилладаг бусад мужийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

“Шинхуа Энержи”-ийн ашиг таван хувь, “China Coal”-ынх 43.4 хувиар буурч, “Yanzhou Coal”-ын алдагдал 341 сая долларт хүрчээ.

Хятадын дотоодын хэвлэлүүдэд өгүүлж буйгаар нүүрсний борлуулалтын үнэлгээнд ногдуулах нөөцийн татварын хэмжээ 2-10 хувь байх саналыг холбогдох мужийн Засгийн газар нь өргөн бариад буй аж. Татварын хувь хэмжээг мужийн Засгийн газар шийдэж тогтох юм байна.

Энэ жилийн байдлаар нүүрсний үнэ Хятадын зах зээлд ихээхэн буурсны улмаас оны эхний хагасын байдлаар тус улсын нүүрсний магнатууд болох “Шинхуа Энержи”-ийн ашиг таван хувь, “China Coal”-ынх 43.4 хувиар буурч, “Yanzhou Coal”-ын алдагдал 341 сая долларт хүрчээ.

Хятадын хувьд өнгөрсөн 2011 онд газрын тос, байгалийн хийн салбарт татварын шинэчлэл хийж байжээ. Одоо харин нүүрсний салбар дахь татварыг илүү хялбар, дөхөм болгохоор шийдвэрлэлээ.

Хятад улсын нүүрсний хэрэглээ өнгөрсөн жилийн байдлаар дөрвөн тэрбум гаруй тоннд хүрсэн бөгөөд эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг нүүрсний эх үүсвэрээр залгуулжээ

Зураг