Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдан удмын 13 адууг хулгайлжээ

Х.Жаргал
2014 оны 10 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Малын хулгай ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас нийт ард иргэд, малчдад сэрэмжлүүлж байна.

Тиймээс ч Төв аймгийн цагдаагийн газраас “Малын хулгай” нэгдсэн үйл ажиллагаа зохион явуулахад, таван залуу иргэн Ш-ийн хурдан удмын 13 адууг хулгайлж, түүхий эд зарж борлуулдаг “Эмээлт” захад зарахаар завдсаныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ. Мөн эцэ хүрээнд мал хулгайлсан хэд хэдэн хэргүүдийг илрүүлсэн байна.

Малын хулгайч нар автомашин хөлөглөн, төрөл бүрийн хутга, бугуйл бусад хэрэгслийг бэлтгэн, ихэнхдээ бусдын бод малыг хулгайлдаг болох нь тогтоогдсон аж.

Тиймээс ч иргэд малчид та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, малын хулгайч нараас эрдэнэт мал сүргээ авран хамгаалахыг цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Зураг