Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Биокомбинатын захирал Б.Баттогтохыг ажилд нь эгүүлэн томиллоо

ikon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Биокомбинатын захирал Б.Баттогтохыг 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд ТӨХ хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг есдүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны I шүүхэд хянан хэлэлцжээ.

Ингээд ТӨХ-ны ажлаас чөлөөлсөн тогтоолыг хууль бус гэж үзэн Б.Баттогтохыг Биокомбинатын захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргасан байна.

ТӨХ нь Б.Баттогтохыг ҮХААЯ-ны дотоод аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөсөн бөгөөд энэ дагуу АТГ-аас шалгаад  аудитын дүгнэлт үндэслэлгүй гарсныг тогтоож, гэм буруугүйг тогтоосон прокурорын өнгөрсөн тавдугаар  сарын 12-ны өдрийн 3457 дугаартай тогтоол гарсан аж.

Мөн ТӨХ-ны хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагын хэлтэсээс шалгаж гэм буруугүйг нь тогтоосон прокурорын 1524 дугаартай тогтоол ч зургаадугаар сарын 12-ны өдөр гарчээ.