Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Астра буйлдинг" xууль зөрчин барилга барьж байна гэв

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

“Өдрийн сонин”-ы сэтгүүлчид зөвшөөрөлгүй баригдаж буй олон арван барилгын асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг өөрсөддөө тулгарч байгаа жишээн дээр тулгуурлан өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. Сонины сэтгүүлчид “Астра буйлдинг” нүүрийг минь таглаж, нүдийг минь боож байна хэмээгээд тус сонины байрны хажууд “Астра буйлдинг” компани оффис, орон сууцны зориулалтаар 13 давхар барилгыг өдөр, шөнөгүй ажиллан маш богино хугацаанд босгож буй асуудлыг хөндсөн юм.

Энэ барилгын улмаас сэтгүүлчид байгалийн гэрэл үзэхгүй, тоос шороо, чимээ шуугиантай орчинд ажиллах бэрхшээлтэй тулгарсаар удаж байна. Үүний зэрэгцээ эргэн тойронд нь байгаа компаниуд, ХААН банкаар үйлчлүүлэгчид, автобус хүлээж буй иргэд, хүүхдүүд ч айдас түгшүүртэй явах болжээ.

2008 онд “Астра буйлдинг” компанид Нийслэлийн засаг дарга барилга барих газрын зөвшөөрөл олгожээ. Гэвч барилгын схем зургаа 2014 онд батлуулсан, төлөвлөгөөний дагуу баригдаагүй байна.

Монгол Улсын барилгын норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтөд 2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой гэж заажээ.

Харин 5-8 давхар бол 21 метр, есөн давхарт 32 метр, 12 давхарт 45 метр, 16 хүртэл бол 62 метрийн зайтай байх стандарт мөрдөж буй. “Өдрийн сонин”-ы редакцийн барилга таван давхар, “Астра буйлдинг”-ийн барилга 13 давхар. Стандартаар 21-ээс 62 хүртэлх метрийн зайтай байх ёстой.

Гэтэл сонины байрнаас арав хүрэхгүй метрийн зайтай байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй норм, дүрмийг ноцтой зөрчиж буй үйлдэл бөгөөд энэхүү барилга авсан зөвшөөрлийнхөө дагуу баригдаагүй гэдгийг албаны хүмүүс нотолжээ.

Тодруулбал, 2008 онд “Астра буйлдинг” компанид Нийслэлийн засаг дарга барилга барих газрын зөвшөөрөл олгожээ. Гэвч барилгын схем зургаа 2014 онд батлуулсан, төлөвлөгөөний дагуу баригдаагүй байна.

Өмчийн харилцааны газрын мэргэжилтний хэлснээр, Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурлаас хамтран боловсруулсан журамд 1545 м-ийн радиуст байгаа, газарт барилга барих эсэхийг оршин суугчдаас санал авч шийднэ гэж заажээ.

Зураг