Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын эсрэг чуулна

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн \IRIZ\-тэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна

Форум 2014 оны 10 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд “Блю Скай” зочид буудалд болно.

НЗДТГ-ын дарга Ё.ГэрэлчулуунАвилгын түвшин хэр байгааг тодорхойлохоор судалгаа авахад судалгаанд оролцогчдын 70-аад хувьд нь авлигын түвшин өндөр байгаа. Энэ нь ардчилалд итгэх итгэл, шударга ёсны тухай ойлголтыг үгүй хийж байна гэж хариулсан.

Тиймээс “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна” гэлээ.

Авлигын эсрэг олон улсын форум нь

  • Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох ажлыг шат ахиулах
  • Нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд Авлигийн эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах
  • Авлигын эсрэг Олон улсын Академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхамыг эхлэх гол зорилготой ажээ.

Олон улсын Бүгд найрамдахчуудын Азийн хэлтсийн хөтөлбөрийн ажилтан Матью Хэес “Манай байгууллагын зүгээс Авлигын эсрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаагийн форумыг хамтран зохион байгуулах болсондоо баяртай байгаа.

Форумд салбар салбарын төлөөлөл оролцож байгаа учир тэд авлигын эсрэг хэрхэн ямар аргаар тэмцдэг туршлагаасаа хуваалцаж, шинэ санал санаачлагууд гарна гэж найдаж байна

Форумд салбар салбарын төлөөлөл оролцож байгаа учир тэд авлигын эсрэг хэрхэн ямар аргаар тэмцдэг туршлагаасаа хуваалцаж, шинэ санал санаачлагууд гарна гэж найдаж байна” хэмээн ярилаа.

Энэ удаагийн форумаас дараах томоохон баримт бичгийг гаргана.

  • Улаанбаатарын тунхаглал
  • Улаанбаатар хотын Авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөний саналууд

Нийслэлийн Засаг даргын урилгаар форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Харьяа газруудын дарга нар, Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар оролцохоос гадна гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, Гадаад улс орноос Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 төлөөлөгч оролцохоо урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа юм байна.

Форумд  үндсэнхоёр илтгэл тавих бөгөөд эхний  илтгэлийг “Авлигад Хяналт Тавих -Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, хоёр дахь илтгэлийг “Авлигын эсрэг нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тавина. 

Форумын үеэр дараах салбар хуралдаанууд болно.

  1. Төр ба нийгмийн уялдаа холбоо, 
  2. Газар хувиарлалт ба өмчийн бүртгэл,
  3.  Худалдан авах ажиллагаа, 
  4. Тусгай зөвшөөрөл