Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-гийн тоглогч Монголд анх удаа дасгалжуулагчаар ажиллана

ikon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

НБА-д 1998 онд Лос Анжелес Лэйкерс багт драфтлагдсанаар 2009 он хүртэл НБА-д хүчин зүтгэсэн, хамгаалалтын мэргэжилтнүүдийн нэг "Kobe Stopper" хочит тоглогч Рубин Паттерсон сагсан бөмбөгийн мэргэжилтний хувиар Монгол улсад ирж ажиллахаар боллоо.

Рубин Паттерсон Монгол улсад ирж багш, дасгалжуулагчид болон өсвөр үеэс, Үндэсний Супер Лигийн тамирчид хүртлэх бүх түвшинд мэргэжлийн тамирчны бэлтгэл сургуулилт болон сагсан бөмбөгийн ялалтын хамгийн чухал зэвсэг хамгаалалтын талаар сургалтуудыг зохион байгуулна.

Тэрээр НБА-д 2009 он хүртэл Los Angeles Lakers, Seattle SuperSonics, Portland Trail Blazers, Denver Nuggets, Milwaukee Bucks, Los Angeles Clippers зэрэг багуудад хүчин зүтгэж кареерынхаа туршид 10.2 оноо 4.2 самбараас бөмбөг авалтыг дунджилж байжээ.


Түүнчлэн Үндэсний Супер Лигийн легионер тоглогчдын сонгон шалгаруулалт 2014.09.28-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо амжилттай зохион байгуулагдсан байна.


Сонгон шалгаруулалтанд нийт 120 гаруй тоглогчид ирж оролцсон ба НБА-гийн Хөгжлийн лиг, "Summer" лигт тоглож байсан тоглогчид ирж оролцсон юм. Одоогоор нийт 8 эрэгтэй, 2 эмэгтэй тоглогчийг Үндэсний Супер Лигт тоглуулахаар сонгожээ. Лигийн багуудын удирдлагууд өөрийн багт тохирох тоглогчдоо өөрсдөө нэмж сонгох юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжилд ахиц дэвшил авчрах хэд хэдэн гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хийсэн. Гэрээний хүрээнд АНУ-ын багш, дасгалжуулагчид Монгол улсын сагсан бөмбөгийн өсвөр үеэс эхлүүлэн бүхий л түвшинд ирж ажиллахаар боллоо.

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо