Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Уолт Дисней кино компанийг шүүхэд дууджээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Уолт Дисней кино компанийн шинэ бүтээл Арэндэллийн Нордик хаант улсын эгч, дүү Элса болон Анна гүнжийн адал явдлыг өгүүлэх “Frozen” анимэйшн кино өнгөрсөн өвөл тэсрэлт хийж, ихээхэн хэмжээний ашиг орлого олсон билээ.

Тэгвэл тус киноны агуулгыг өөрийнх нь зохиолоос хулгайлсан хэмээн Исабелла Таникуми гэх зохиолч эмэгтэй тус компанийг шүүхэд өгч, 250 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Эгч дүү хоёрын адал явдал, урвалт зэрэг үзэгдлүүд зохиолч Таникумигийн 2010 онд нийтэлсэн “living my truth” зохиолд бичигдсэн байсан гэж зохиолч шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан байжээ.

Мөн 250 сая ам.долларыг нэхэмжилхийн сацуу “Frozen” анимэйшн кинотой холбоо хамаарал бүхий бараа бүтээгдэхүүний худалдааг зогсоохыг шаардсан байна.

Хуульчид уг зохиолчийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд шүүх хурал дээр бүх зүйл тодорхой болох аж. 2013 онд нээлтээ хийсэн “Frozen” анимэйшн кино тэрбум ам.долларыг ашиг, орлого олсон юм.



Харин Уолт Дисней кино компани Үлгэрийн зохиолын хаан гэгддэг Ханс Кристиан Андерсений “Цасан хатан” зохиолоос сэдэвлэсэн хэмээн мэдээлж байгаа бөгөөд тус компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ удаагийн хэргийн талаар “Тэнэг хэрэг байна” гэж хэлжээ.

Зураг