Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зөрчилтэй зочид буудлуудыг хаав

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлэн ажиллаж байгаа билээ. 

Аяны хүрээнд дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон, архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн“Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна.

Мөн зарим зөрчил дутагдал илэрсэн газруудыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгожээ.