Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авч эхэллээ

ikon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчийн нийт 42 сул орон тоонд нийт 199 нэр дэвшигч бүртгүүлжээ.

  • Иргэний хэргийн давж заалдах шатны IV шүүхийн Ерөнхий шүүгч
     
  • Захиргааны хэргийн анхан шатны тавдугаар шүүхийн Ерөнхий шүүгч
     
  • Сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч
     
  • Иргэний хэргийн давж заалдах шатны нэг, тав, 10 дугаар шүүхийн шүүгч
     
  • Эрүүгийн хэргийн давж заалдах шатны хоёр, тав, наймдугаар шүүхийн шүүгч
     
  • Захиргааны хэргийн анхан шатны тав, 12, 20 дугаар шүүхийн шүүгч
     
  • Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч
     
  • Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч
     
  • Сум дундын шүүгчид гэсэн 42 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна.

Нэр дэвшигчдээс шүүгчээр ажиллах мэдлэг чадварыг шалгах, мэргэжлийн ёс зүйг шалгах, шүүгчээр ажиллах зан төлвийг шалгах гурван төрлийн шалгалт авна.

Мөн ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс дээрх шалгалтаас гадна удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт авч байгаа аж.