Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Засгийн газарт хамтрах эсэхийг хөндөөгүй

Д.Гэрэлцэцэг
2014 оны 10 сарын 1
polit.mn
Зураг зураг
МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан

МАН-ын Шинэчлэлийн хорооноос өчигдөр иргэдийн дунд санал асуулга явуулж, Чингисийн талбайд улс төрийн суулт зарлав.

Энэ талаар тус хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

-МАН-ын Шинэчлэлийн хороо сүүлийн үед Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тухай хөндөж байгаа нь цаанаа өөр санаатай юм биш биз?

-Энэ асуудлыг аль эртнээс тавьсаар ирсэн. МАН-ын Шинэчлэлийн хороо нэг жилийн өмнөөс Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Нэг жилийн өмнө эдийн засаг хямрах том дохио өгч эхэлсэн. Энэ нь хариуцлага тооцох гол үндэслэл байсан юм. Тиймээс бид нийслэл болон 21 аймгаар явж нийт арван мянган хүний санал авсан. Үүндээ тулгуурлаж Ерөнхий сайдтай хариуцлага тооцохыг 14 хоногийн хугацаатай тавьж байв.

Харамсалтай нь шаардлагыг хүлээж аваагүй. Тэгээд өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэж УИХ-ын дарга, гишүүдэд гардуулж өгсөн. Шаардлага хүргүүлснээс хойш УИХ-ын чуулган нийт хоёр удаа хуралдлаа. Гэвч ард түмний санал, хүсэлтэд тулгуурласан асуудлыг огт хэлэлцээгүй.

-Тэгэхээр цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ?

-Бид өнөөдөр дараагийн шатныхаа тэмцэлд шилжиж байна. Сүүлийн нэг жил улсын эдийн засгийн байдал хүндэрч байгааг хэн хүнгүй харж байна. Өрийн хэмжээ дааж дийлдэхийн аргагүй боллоо. Монгол Улсын иргэн бүр 6700 ам.долларын өртэй болсон байна. Нийт аж ахуйн нэгжийн 50 гаруй хувь нь үүд хаалгаа барилаа. Тодруулбал, 54 мянган аж ахуй нэгж хаагдсан байна.

Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийг дуу хоолойгоо гаргаасай гэж уриалах болно.

Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, төгрөгийн худалдан авах чадвар 30 гаруй хувь болж буурлаа. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд болон түүний тойрон хүрээлэгчид хууль зөрчсөн байж болзошгүй явдлыг удаа дараа гаргалаа. Улсын хөрөнгө мөнгийг завшиж байгаа энэ байдлуудаар хууль, хяналтын байгууллагад хүртэл шалгагдаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний хүргэн Г.Дэнзэн, охин А.Саранзаяа, зөвлөхүүд болон ойрын хүрээллийн хүмүүс нь улсын хөрөнгө болох 32 тэрбум төгрөгийг шамшигдуулж шалгагдаад явж байна. Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийг дуу хоолойгоо гаргаасай гэж уриалах болно.

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх нь тодорхой болсон. Ийм үед эсэргүүцэж суух шаардлага байна уу?

-УИХ-ын чуулганы эхний ээлжинд хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Засгийн газрын бүтцийн асуудал байхгүй. Тэгэхээр Ерөнхий сайдын тавьсан бүтцийн өөрчлөлтийн тухай мэдэгдэл нь цаг хугацаа хожих гэсэн дараагийн арга заль гэж ойлгож байна.

Засгийн газарт, хамтрах эсэх асуудлыг бид огт хөндөөгүй. Үүнийг ард түмэн санал асуулгаараа хэлэх байх.

Ямартай ч урьдчилсан байдлаар ирүүлсэн. иргэдийн санал асуулга нь бүтцийн өөрчлөлт хийж нүсэр тогтолцоог цомхон болгохыг дэмжиж байгаа.

-Та бүхний шаардлагаар MAHAH-гийн Засгийн газар бүрдчих вий?

-Засгийн газарт, хамтрах эсэх асуудлыг бид огт хөндөөгүй. Үүнийг ард түмэн санал асуулгаараа хэлэх байх. МАН АН-тай Засгийн газраа хамтран барьсан бүтэн найман жил бий. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажлууд маш тодорхой. Тухайлбал, эдийн засгийн, өсөлт 17.5 хувьд хүрсэн. Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан. Тэд боломжийн хөрөнгө оруулсан.

Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжлээ. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмж, нийгмийн халамжийн бодлогоо явуулсан. МАНАН гэж харлуулах гээд байгаа тодорхой хүмүүс бий. Харин бид цаашид зорилгодоо нийцүүлээд дараагийн асуудлыг хөндөөд явах болно.

Зураг