Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 6 авахаар төлөвлөж байгаа бол анхаарлаа нааш хандуулна уу

Б.Ану
2014 оны 10 сарын 1
iKon.MN

iPhone 6, 6 Plus загварын гар утасны эрэлт дэлхий нийтэд төдийгүй Монголчуудын хувьд ч маш өндөр байна.

Бид өмнөх сурвалжлагаараа TEDY төв дээр iPhone 6 ямар үнэ ханшаар зарагдаж байгаа талаар болон Мобиком корпораци хэзээ оруулж ирэх талаар мэдээллэж байсан.

Харин энэ удаад Мобиком корпораци iPhone 6 -г хэзээ борлуулж эхлэх талаар зарим мэдээлэл олж авлаа.

1. Борлуулж эхлэх хугацаа

Борлуулж эхлэх өдөр тодорхой болоогүй байгаа ба энэ сарын 20-ны үед гэж таамаглаж байгаа. 

2. Урьдчилсан захиалга

iPhone 6 худалдаж авах сонирхолтой байгаа хэрэглэгчдээсээ урьдчилсан захиалга авах гэнэ. Урьдчилж захиалга өгснөөр: 

  • Өнгө: Мөнгөлөг, Алтлаг, Хар саарал гэсэн 3 өнгөнөөс дурын сонголт хийх 
  • Багтаамж: 16 GB, 64GB, 128GB дурын сонголт хийх
  • Бусад нөхцлүүд ... 

3. Лизингийн маш уян хатан нөхцөл санал болгох гэнэ.

Өмнө нь iPhone 5S, 5C загварын утаснуудыг сарын 50 орчим мянган төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр борлуулж байсан. 

Тэгвэл энэ удаад iPhone 6, 6 Plus загваруудыг өмнөх нөхцлөөс илүү уян хатан нөхцлөөр борлуулах болсон гэнэ. 

Нэг дор их мөнгө төлөх сонирхолгүй хэрэглэгчдэд таатай мэдээ байх нь гарцаагүй.

4. Төлбөрийг бүрэн төлөөд худалдаж авах сонирхолтой хэрэглэгчдэд одоо зарагдаж буй зах зээлийн ханшаас харьцангуй хямдаар борлуулна.

Одоо TEDY төв дээр болон бусад газруудаар дам зарагдаж байгаа үнээс хямд үнээр зарагдах боломжтой гэв.

Мэдээж энэ бол үнэ цэнэтэй бүтээгдэхүүн учраас таны худалдан авах шийдвэр гаргалтанд дээрх мэдээллүүд тус болох нь дамжиггүй бизээ.