ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Найман настай Д.Мөнхзул өсвөрийн Дэлхийн аварга боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 30
iKon.MN
Зургийг: twitter.com/Marketer1997-оос

Энэ сарын  19-нөөс 29-ний өдрүүдэд  Өмнөд Африкийн Дурбан  хотноо шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж дууслаа.

Тэмцээнд манай улсаас долоон хүүхэд амжилттай оролцсон байна.

Тэдний дундаас охидын найман насны ангилалд Даваахүүгийн Мөнхзул түрүүлж алтан медаль авснаар шатрын өсвөрийн Дэлхийн аварга боллоо.

Зургийг: twitter.com/Marketer1997-оос

Харин хөвгүүдийн найман насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр мөнгөн медаль хүртлээ.

Д.Мөнхзулын хувьд 8,5, Е.Төгстөмөр 9,5 оноо авч медалийн эзэд болсон сайхан мэдээг Монголын шатрын холбооноос дуулгалаа.