Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэгт цагдаагийн шинэ хэлтэс байгуулагдлаа

ikon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн хойд талд хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг буюу өрхийн эмнэлгийн байранд ажил үйлчилгээ явуулахаар болжээ. Одоогоор байрны засварын ажил хийгдэж байгаа аж.

Гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8,9,10,11,12,20,23, 28-р хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ.

Тус хороонд оршин суух иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагын ажил үйлчилгээг тухайн хэлтэст хандаж авах боломжтой юм.