Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд махны төрөлжсөн агуулах, лангуу бүхий худалдааны цэгүүд бий болгоно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхлэдэг учраас улирлын шинж чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой. Улсын хэмжээнд жилд дунджаар 8.2 гаруй сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 200 орчим мян.тн мах үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг.

Тухайлбал, 2012 онд хөдөө аж ахуйгаас 220.4 мян.тн мах бэлтгэн, нийт хүн амын махны дундаж хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, 16.4 мян.тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3.7 мян.тн мах экспортлож, 47.7 тн мах импортлосон бол, 2013 оны арванхоёрдугаар сарын урьдчилсан дүнгээр 10.2 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, хөдөө аж ахуйгаас 238,2 мян.тн мах бэлтгэн, 22,1 мян.тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3,0 мян.тн мах экспортлосон байна.

Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны хэмжээ 17,8 мян.тн буюу 7,4 хувиар нэмэгдсэн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 5,7 мян.тн буюу 34,7 хувиар нэмэгджээ.

Мах үйлдвэрлэлийн салбар 2014 -2016 онд:

ҮХААЯ мах үйлдвэрлэлийн салбарт 2012-2016 онуудад “Хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх” хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллаж байна.

Үүнд: 

• Хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх; 

• Жилийн турш хүн амын махны хэрэгцээг жигд тогтвортой хангах; 

• Үйлдвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх;

• Экспортын хэмжээг нэмэгдүүлэх; 

• Өндөг, загасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд махны нийт зах зээлийг хөлдүү махны зах зээл, шинэ махны зах зээл гэж хуваан бодлого хэрэгжүүлж эхэлжээ.
 

 Хөлдүү махны зах зээлд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Сумдад мал нядалгааны цех байгуулж, хээрийн бойг багасгах;

2. Малыг тарга хүч сайтай үед буюу жил бүр наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ний хооронд зохион байгуулж хэвшүүлэх; 

3. Хөлдүү махны нөөц бүрдүүлэх, логистик байгуулах;

4. УБ хотод махны төрөлжсөн агуулах, лангуу бүхий бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд бий болгох;
 

 Шинэ махны зах зээлд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Үйлдвэрт улирлын ялгавартай тушаасан малд урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах; 

2. Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх;

3. Мал бордох аж ахуй хөгжүүлэх зэрэг зорилтыг тавьсан байна.

Мэдээллийн эх сурвалж: ҮХААЯ