Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинто Оюу Толгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг эцэслэжээ

PURPLEBOOK
2014 оны 9 сарын 23
PURPLEBOOK
Зураг зураг
Рио Тинто

- Эдийн засгийн онцлох мэдээ -

Рио Тинто өөрийн удирдаж буй Оюу толгой төсөлд Даваа гарагт дүгнэлт өгчээ. Риогийн талаас 4.9 тэрбум ам.долларын далд уурхайн санхүүжилт бүхий /Техник эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ-ийг эцэслээд, Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-д танилцуулжээ.

ТЭЗҮ-ийг “2014 оны нөөцийн түвшинд” мөн “2014 оны уурхайн амьдрах насны түвшинд” гэсэн хоёр нөхцөлд тооцсон байна. Мөн татварын актын хэмжээг 130 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд компани таатай байгаагаа илэрхийлж “нэмж тодруулах зүйлс байгаа тул Монголын Татварын Албатай хамтран ажиллана” гэжээ.

Энэ нь урт удаан үргэлжилсэн маргааны шийдэл ойртож байгааг илэрхийлж буй үйл явдал боллоо. Өнөөгийн нөхцөлд хувьцааны ханшид тооцоолол гэхээс илүүтэйгээр маргааны шийдэл чухал нөлөөтэй байгаа юм. Энэхүү мэдэгдэл нь хоёр талын ойлголцол сайжирч байгааг илэрхийлж байна.



Тэгвэл хувьцааны ханш Нью Йоркийн биржид 3.62 хувиар унажээ. Гэхдээ ханш өсөх магадлал өндөр байна.