Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг тогтоожээ

М.Цэцэг
2014 оны 9 сарын 23
Зууны мэдээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдсан байна.

Намрын ээлжит чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох тухай хэлэлцжээ.

Хэдийгээр хаврын чуулганы төгсгөлд намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг шийдсэн боловч чуулган эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын захирамж гардаг юм.

Намрын чуулганы эхэнд ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцдэг.

Мөн хаврын чуулганаар дарааллыг тогтоох үед МАХН-аас Өршөөлийн тухай хуулийн төсөл, МАН-ынхны өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал, мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэх саналыг олон гишүүн хэлж байсан юм.

Намрын чуулган ирэх сарын эхэнд эхлэх тул ойрын үед УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох тухай захирамж гаргана.

 

Зураг