Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

16-19 насныхан газ үнэрлэн мансуурч байжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Цэцэрлэгийн хашаанд хэсэг залуучууд ахуйн газ үнэрлэн мансуурч орилоод байна” гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. 

Тус хэлтсийн алба хаагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсан 16-19 насны хүүхэд залуусыг үйлдэл дээр нь барьж буруутай үйл ажиллагааг таслан зогсоож шалгаж байна.

Нийгэмд бас нэгэн түгшүүр болоод байгаа энэ асуудалд сэрэмжтэй хандаж, хор уршгийг нь хүүхэд залуустаа ойлгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах шаардлагатай байна.