Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

“ikon.mn” гарны талаарх нийтлэг асуулт, хариултууд

ikon.mn
2014 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

ikon.mn Монгол кирилл үсгийн байрлал аппликейшнтай холбоотой олон давтагдаж буй асуултуудын хариулт. 


1. ikon.mn гар ямар утаснууд дээр суух вэ?

iOS 8 болон түүнээс хойшх хувилбар суусан Apple-ын бүх төхөөрөмжүүд дээр сууна.

iOS 8 нь iPhone 4S болон iPad 2-оос хойш гарсан бүх загварууд дээр суух боломжтой.

iOS 8-ыг хэрхэн суулгах талаар эндээс үзэж болно. https://ikon.mn/n/ah8

 

2. Гар суулгасны дараа бичих гэхэд гар харагдахгүй болох үзэгдлийг яаж засах вэ?

Энэ нь Apple-ын алдаа /bug/.

Бусад бүх гуравдагч хөгжүүлэгчдийн гар дээр илэрч байгаа. Удахгүй Apple-аас засна гэж бодож байна. Тэр болтол доорх аргаар засна уу.

  • Settings > General > Accessibility > Guided Access > On байгааг Off болгоно.
  • Settings рүүгээ орж iKon.mn гараа Remove хийгээд дахин нэмнэ.
  • Сүүлд текст бичиж байсан аппликэшнээ хаагаад дахин нээнэ. Үүний дараа асуудалгүй ажиллах болно.

 

3. Хэрэглэгчийн бичиж байгаа текст алдагдах боломжтой юу? Нууцлалын баталгаа бий юу?

“ikon.mn” аппликэшн нь сүлжээний офлайн горимд ажилладаг тул хэрэглэгчийн текст зөвхөн ашиглагдаж байгаа iPhone, iPad төхөөрөмжиндөө л хадгалагдана.

Хэрвээ сүлжээнд холбогдож мэдээлэл цааш дамжуулахаар хийгдсэн бол уг аппликэшнийг суулгаж идэвхжүүлэх үед Apple компани анхааруулга харуулж хэрэглэгчээс зөвшөөрөл нэхдэг.

Энэ тухай https://ikon.mn/n/ah3 мэдээний “Хувийн нууцлалын талаар” гэсэн хэсэгт дэлгэрэнгүй байгаа.

 

4. Санал болгох үгийг тодруулахдаа сүлжээгээр мэдээллийн сан руу ханддаг уу? Ингэдэг бол хувийн нууцыг хэрхэн хангадаг вэ?

“ikon.mn” аппликэшн нь санал болгох үгсийн сангаа офлайн буюу аппликэшнийхээ дотоод хэсэгт нэг мөсөн суулгасан байдаг тул гадагшаа огт хандалт үүсгэхгүй.

Үгсийн сангаа шинэчлэх болгонд төхөөрөмжинд тань нэг удаа сууж офлайн горимонд ажилдаг.

 

5. Bluetooth гарнууд (Logitech мэтийн) дээр ажиллахгүй байна. Ажилдаг болгох боломжтой юу?

Одоогоор Apple компаниас гуравдагч гарыг ийм гадаад гартай холбох шийдэл нэвтрүүлээгүй байна.

iOS 8-ын дараагийн хувилбарууд дээр нэмэгдэнэ гэж найдаж байна. Бид боломжтой болсон үед нь нэвтрүүлэх болно.

 

6. Гаран дээрх үсэгнүүд Caps lock дарагдсан үед томоор, бусад үед жижигээр харагддаг байж болох уу? Одоогоор дандаа томоор харагдаж байна.

Apple компани системийн гаран дээрээ үргэлж томоор харуулдаг болсон.

Үсэг томоор эсвэл жижигээр гарахыг зөвхөн shift товчны төлөвөөс л мэдэж болно. Бид энэ бодлогыг нь дагаж байгаа.

 

7. Зарим аппликэшн дээр (тухайлбал App store-ын Review) “ikon.mn” гараар бичиж болохгүй байна. Шалтгаан?

Аппликэшн хөгжүүлэгчид нь өөрийнх нь аппликэшнд гуравдагч этгээдийн гараар мэдээлэл оруулахыг хориглох эсвэл зөвшөөрөх сонголттой байдаг.

Хэрвээ зарим аппликэшн дээр ийм асуудал гарч байвал биднээс хамааралгүй, тухайн аппликэшн хөгжүүлэгчийн шийдэл гэж ойлгож болно.

Мөн зарим Apple-ын үндсэн функцүүд (тухайлбал Spotlight Search...) дээр ингэж байгаа бол утсаа унтрааж асаахад засагдах магадлалтай.

 

Дээр дурдсанаас гадна өөр асуулт байвал бидэнд сэтгэгдлээр үлдээж болно. Бид судлаад хариуг нь даруй өгөх болно.