Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Моносын эрдэмтэд хавдрын шинэ эм бүтээжээ

Зууны мэдээ
2014 оны 9 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

“Монос” Группийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг үйлдэлтэй шинэ бэлдмэл Элиппин бүтээжээ.

Энэхүү бэлдмэлийн молекул биологийн судалгааны дүнг саяхан болсон Монгол-Америкийн хавдрын эмч, судлаачдын Олон улсын хуралд хэлэлцүүлсэн байна.

Академич Л.Хүрэлбаатар, Ц.Оюунсүрэн нарын удирдлагаар Докгор З.Одгэрэл, АБаянмөнх зэрэг эрдэмтдийн хийсэн молекул биологийн судалгааны дүнд Элиппин нь элэгний хавдрын эсийн хуваагдал, адгези, шилжилт хөдөлгөөн зэрэгт нөлөөлж, эсийн трансмембраны уургийн нийлэгжилтийг саатуулан хавдрын эс хоорондын наалдах, холбогдох шинжийг дарангуйлж хавдрын эсийг үхжилд оруулах нөлөөтэй болохыг тогтоосноо тус хурал дээр зарласан байна.

Энэхүү бэлдмэлийн судалгааны дүнг Америк, Монголын эрдэмтэд өндрөөр үнэлжээ.

Зураг