Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"iPhone 6, 6+ утаснуудыг Монголд борлуулах хугацаа энэ долоо хоногт тодорхой болно"

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Урьдчилсан захиалгаараа шинэ амжилт тогтоож 24 цагт дөрвөн сая захилга авсан iPhone 6 утасны худалдаа энэ сарын 19-ний өглөө \манай цагаар\ эхэлж Австраличууд анхны худалдан авагчид нь болсон билээ.

Мөн эхний амралтын өдрүүдээр дэлхий даяар 10 сая iPhone 6 борлогдсон гэсэн мэдээг Apple өчигдөр гаргалаа. Энэ нь шинэ дээд амжилт юм.

Харин Монголд гар утас компьютерийн худалдаа үйлчилгээний  “Tedy” төвд iPhone 6, iPhone 6 Plus утсыг борлуулаад эхэлжээ.

Хувиараа тус утсыг оруулж ирсэн худалдаачид дараах ханшаар борлуулж байгаа юм.
 

 

16 GB \санах ой\

64 GB \санах ой\

128GB \санах ой\

iPhone 6

2,400,000-2,600,000

2,900,000-3,000,000

тодорхойгүй

iPhone 6 Plus

4,200,000-4,500,000

тодорхойгүй

тодорхойгүй


Үнэ нь тодорхойгүй байгаа загваруудын талаарх худалдаачдын тайлбар:

"iPhone 6-н 128GB  санах ойтой нь орж ирээгүй байгаа. Манайхны хувьд тийм их санах ойтой утас худалдаж авах нь ховор байдаг учир оруулж ирээгүй.

Захиалгаар оруулж ирвэл гурван сая гаруй төгрөгт л оруулж ирэх байх" гээд  "iPhone 6 Plus-н  64, 128 GB санах ойн багтаамжтай загварууд байхгүй. Энд авчирч худалдаалахад 5-6 сая орчимд ирнэ.

​Машины үнэтэй утас худалдан авах хүмүүс ховор шүү дээ. Тийм болохоор оруулж ирээгүй" гэлээ.


Манай улсад iPhone-г албан ёсны эрхтэй борлуулдаг МОБИКОМ корпорациас хэзээ шинэ загварын утаснуудыг борлуулж эхлэх талаар тодруулахад холбогдох албаны хүмүүс "iPhone 6, iPhone 6 Plus утаснуудыг Монголд борлуулах албан ёсны хугацаа энэ долоо хоногийн сүүлээр тодорхой болно.

Өмнөх туршлагаас үзвэл аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр Монголд борлуулагдаж эхлэх байх гэж таамаглаж байна" гэсэн юм.