Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

358 оюутан, залуус ажилтай болжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт л гэхэд 689 оюутан, залуус ажилд бүртгүүлснээс 358-ыг нь байнгын болон цагийн ажлын байранд зуучилсан байна.  

Нийслэлийн захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дахь ажлын албаны хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 15-р хороонд явуулын биржийг хоёр өдөр ажиллуулжээ.

Туушин зочид буудалтай хамтарч Цагийн ажил өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөг нь тус зочид буудал зөөгч, хаалгач, өрөөний үйлчлэгч зэрэг ажлын байруудыг цагийн болгож байгаагаараа онцлог байсан байна.

“Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг өөрсдийн хороонд ирж ажиллах саналууд тасралтгүй ирж байгаа бөгөөд энэ долоо хоногт МУИС-ын байруудаар ажиллах юм байна.