Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Физикчид квантын телепорт хийхэд үсрэнгүй амжилт гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 22
IKON.MN

Швейцарийн физикчид квантын төлөвт шилжсэн фотоныг хол зайд дамжуулан (телепорт) кристал болгох туршилт амжилттай хийснээ Ням гарагт зарлалаа.

Энэ нь гэрэл хэлбэрээр дамжигдсан мэдээлэл бодит биет болно гэсэн үг юм. Туршилтаар 25 км зайнд дамжуулж шинэ дээд амжилт  тогтоожээ. Өмнө нь 2003 онд 6 км-т дамжуулж байв.

Туршилтыг Женевийн Их Сургуулийн судлаачид шилэн кабелийн дамжуулах байгууламж ашиглан гүйцэтгэжээ.

Телепорт хийгдсэний дараа кристалжсан гэрлэн мэдээллүүд

Мэдэгдэлд “Квантын төлөвт дэх хоорондоо ямар нэг холбоогүй фотон хол зайд дамжуулагдсаны дараа эргэн нэгдэж талстжих боломжтойг” харуулснаа дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, квантын төлөвтөө холигдож хутгалдсан атомын бөөмс нь хол зайд дамжигдсаны дараа эргэн нэгдэж биежих боломжтой болсон гэсэн үг юм.

Энэ туршилтын үр дүнд гэрэл болон кодлогдсон квантын мэдээлэл огт эвдэгдэхгүйгээр хол зайд дамжиж бодит харилцаа үүсгэх боломжтой болж байна.

 

Эх сурвалж: AFP