Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ үеийн залуусын оролцоог дэмжих зорилготой уулзалт болов

ikon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Social Good Summit Mongolia 2014" уулзалт өнөөдөр Мэдээллийн технологийн үндэсний паркад боллоо. Энэхүү уулзалтын үеэр,

  • Мэдээллийн технологийн ололт
  • Эмэгтэйчүүдийн манлайлал
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг олон сэдвийг хэлэлцсэн байна.

Тус уулзалт нь залуучуудын санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлсийг өрнүүлэх, онцлог санаачлага, олон нийтийн байгууллагуудыг таниулах, хэвшмэл байдлыг эвдэх, шинэ үеийн залуусын оролцоо, манлайллыг дэмжих, шинэлэг сэтгэлгээг дэлгэрүүлэх зорилготой аж.