Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйчид Ажиа гэгээний эмнэлэгт мод тарьж өгчээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрөөр Ажиа Ринбүүчий Гэгээний  санаачилгаар,  гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Залуучууд зургаан нэр төрлийн 44 мод тарьсан байна. Залуу дугуйчин клуб жил бүр уламжлал бүр мод тарьдаг бөгөөд энэ жил Ажиа гэгээнтний эмнэлгийг сонгосон байна. 

Энэхүү үйл ажиллагаанд Ажиа гэгээн өөрийн биеэр оролцсон бөгөөд мод тарьсан хүмүүсд талархал илэрхийлж дурсгалын зүйлийг өгсөн байна. 

Энэхүү ажилд “Цэцэрлэгжилт” ХХК 700 000₮ - ний модны үндэсээр туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн мод  ургуулах, арчлах тордох болон төгөл үүсгэх талаар холбогдох мэргэжлийн зөвлөгөөг компанийн инженер, архитектурууд өгсөн юм.

Залуу дугуйчин клубын хамт олон мод тарьсныхаа дараа Эх нялхасын эмнэлгийн хамт олонд хүлээлгэж өгчээ.

Дараа дараагийн жилүүдэд дахин очиж мод тарих талаар талууд ярилцсан бөгөөд сэтгэгдэл маш өндөр байв. 

Мөн н.Нямжаа хэмээх настан 100 000₮- ийн туслалцаа үзүүлж шороо, элс худалдан авах зардлыг гаргасан байна.