Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Өсвөрийн Монгол шатарчин 9999” тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN

Отгонтэнгэр хайрхан, Богд Очирваань уулаар овоглосон Завхан аймагт “Өсвөрийн Монгол шатарчин 9999” тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Монголд төдийгүй дэлхийд анх удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд оролцогч 9999 өсвөрийн шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьж байгаагаараа онцлог юм. 

Тэмцээний хэсгийн тоглолтууд 20-21-ний өдрүүдэд Завхан аймгийн 24 сумдад нэгэн зэрэг явагдаж, ялагчид тодрон шигшээ тоглолтонд оролцохоор Улиастай хотноо цуглараад байна. Сумдаасаа шалгарсан 1240 орчим шатарчид 23, 24-нд явагдах шилдэгийн шилдэг шалгаруулах тоглолтонд оролцох юм.  

Хүн амынхаа тооноос шалтгаалан хамгийн олон шатарчин илгээсэн сумаар Улиастай хот, Их-Уул, Тосонцэнгэл, Баянтэс сум байна. 

Шилдэгийн шилдэг тоглолтонд оролцох шатарчдыг насны ангилалаар нь авч үзвэл 7 насны 241, 8-9 насны 254, 10-12 насны 249, 13-15 насны 280, 16-18 насны 213 шатарчид байгаа юм.

Харин хүн амынхаа тооноос шалтгаалан хамгийн олон шатарчин илгээсэн сумаар Улиастай хот, Их-Уул, Тосонцэнгэл, Баянтэс сумдууд байна. 

Завхан нутгийн оюунлаг багачуудын тэмцээнийг сонирхохоор Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн сайдын хамтаар өнөөдөр Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Баянтэс суманд ажиллаж байгаа юм. 

Хангайн нурууны төгсгөл, Отгонтэнгэр хайрхны өвөр бэлд орших Завхан аймагт “Өсвөрийн Монгол шатарчин 9999” тэмцээн 3 дахь өдрөө Улиастай хотноо амжилттай үргэлжилж байна. 

Гэрэл зургийг Б.Баярбаатар