Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орны хөрсөнд ургасан шинэхэн ногоонуудыг дэлгэлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлт өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд боллоо. Энэхүү үйл ажиллагааг ҮХАА-н яамнаас жил бүрийн өдийд зохион байгуулдаг бөгөөд хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг ард түмэндээ таниулан сурталчлахыг зорьдог билээ.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-эд,

  • Ховд
  • Сэлэнгэ
  • Булган
  • Хэнтий
  • Говь-Алтай
  • Төв
  • Дорноговь зэрэг аймгийн 100 гаруй ногоочид, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ үйлдвэрлэгч аж ахуй нэгж, компани, хувь хүмүүс оролцож өөрсдийн орон нутагтаа БРЭНД болсон бүтээгдэхүүнүүдээ нийслэлчүүдэд танилцуулж байлаа.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн иргэн н.Өлзий-Орших гуай цулхирын болоод сулийн гурилаар үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Цулхирын гурилыг элэг, цөс, бөөр, настны ядаргаа, нялхасын шээс задгайрахад хэрэглэдэг бол сулийн гурилыг даралт багадах, ядарч нойргүйдэхэд /шар тосонд багсарч/ хэрэглэдэг аж.

н.Өлзий-Орших гуайн хэлж буйгаар цулхирын гурилыг Их Монгол элсэнд ургадаг нэн ховор ургамлаас гарган авдаг бөгөөд ихээхэн хөдөлмөр шаарддаг тул нэг кг-ыг нь 25 мянган төгрөгөөр үнэлэхээс аргагүй гэж байв.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд оролцож байгаа ногоочдын хувьд нэг хүн дунджаар 5-20 тонн хүнсний ногоотой иржээ. Мөн утсан загас, зөгийн бал ч авчирсан байна.

Ногоочдын хэлж буйгаар төмс, лууван, манжин, байцаа, сонгино гэсэн гол нэрийн ногооны борлуулалт сайн байгаа бол хулуу, чинжүү, эрдэнэ шиш зэрэг нарийн ногооны борлуулт тааруухан байна гэсэн.

Дашрамд дурдахад, Монгол орны хөрсөнд ургасан шинэхэн ногооны тус худалдаа энэ сарын 26-н хүртэл үргэлжлэх аж.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд худалдан борлуулж буй бүтээгдэхүүний үнэ ханш:

Нэр

Үнэ/1кг

Төмс

800 төгрөг

Лууван

800 төгрөг

Байцаа

600 төгрөг

Шар манжин

800 төгрөг

Хүрэн манжин

800 төгрөг

Сонгино

800 төгрөг

Улаан лооль

1500-2500 төгрөг

Өргөст хэмх

1500 төгрөг

Тарвас

1500-2000 төгрөг

Чинжүү

2500-3000 төгрөг

Амтат чинжүү

3000 төгрөг

Сармис

8000-10000 төгрөг

 

 

Утсан загас

3000-10000 төгрөг

Зөгийн бал

15000-18000 төгрөг

Даршилсан хөмүүл

4000-5000-5500 төгрөг

 

 

Чихэртэй ааруул

10000-12000 төгрөг

Чихэргүй ааруул

8000-10000 төгрөг

Хорхой ааруул

8000 төгрөг

Аарц

7000 төгрөг

Ээзгий

8000 төгрөг

Зөөхий

7000 төгрөг


ФОТО: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18