Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан зогсоолтой боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дорнод, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн нисэх буудлууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан авто машины зогсоолтой боллоо. 

ИНЕГ-аас нисэх буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ бий болгох үүднээс эхний ээлжинд авто машины зогсоолыг тусгайлан тэмдэгжүүлэх, нисэх буудалд орох, гарах тусгай зам тавих ажлуудыг хийжээ.  

Мөн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг нисэх буудлын орох хаалганаас угтан авч агаарын хөлөгт суух хүртэл тухайн зорчигчийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг стандартчилах, зохицуулах талаар “Угтах үйлчилгээ”-ний зааврыг боловсруулаад байгаа аж.