Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсын Элчин сайд тагнуулчаар ажиллаж байсан уу

Н.Тунгалаг
2014 оны 9 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг
Хятад улсаас Исландад сууж байсан Элчин сайд Ма Жишен

Хятад улсаас Исландад сууж байсан Элчин сайд Ма Жишенийг тагнуулчаар ажиллаж байсан гэх мэ­дээлэл Хятадын хэвлэлээр гарч эхэллээ.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хаана байгаа нь үл мэдэгдэх өдгөө 57 настай Элчин сайдыг үнэхээр тагнуулч байсан бол илчлэхийг Хятадын улсын өмчит “Global Times” сонин Засгийн газартаа уриалсан талаар “Telegraph” сонинд мэдээлсэн байна. 

Элчин сайд Ма Жишенийг хоёр улсын төлөө тагнуулч хийж, Японд нууц бичиг баримт худалдаж байсан гэх мэдээлэл гарсан тул хэрвээ түүнийг үнэхээр тагнуулчаар ажиллаж байсан бол Хятад улс энэ талаар мэдэгдэх ёстой гэж со­нинд бичсэн байна.

Европ тивийн хамгийн амгалан тайван Исланд улсад ажиллаж байсан Элчин сайд гэнэт эх орон руугаа явснаас хойш найман сарын турш чимээгүй болжээ. Харин Хятадын тал Исландад Элчин сайд Ма Жишенийг “мэргэжлийн шалтгаан”-аар буцаж очихгүй байгаа гэж мэдэгдсэн аж. 

Хачирхалтай нь Ма Жишений намтрыг ЭСЯ-ны веб сайтаас арил­гасан төдийгүй түүний бичсэн нийт­лэлүүд интернэтэд байхгүй болжээ. Түүнчлэн Элчин сайдыг сураг чимээгүй болсон талаар албан ёсны тайлбар огт би­чээ­гүй нь хүмүүсийн гайхлыг тө­рүүлж байгаа юм. 

Хятадын “Мingjing News” сайтад ноён Ма болон түүний эхнэр Япон улсад нууц материал худалдсан учраас баривчлагдсан гэж мэдээлснээс өөр зүйл гараагүй байна. Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас Ма Жишений талаар ямар ч мэдээлэл байхгүй гэж хэлсэн аж. 

Гэвч улсын өмчит “Global Times” сонин илүү тодорхой мэдээлэл өгөхийг уриаллаа. Сонинд “Элчин сайдаа таг­нуулч байсан гэх мэдээллийг цацах нь хилийн чанадын тагнуулчид бидний эсрэг яаж ажиллахыг олон хүнд бо­дит байдлаар зааж өгч байгаа явдал. Хэрвээ Ма Жишенийг баривчилсан гэдэг нь батлагдвал магадгүй нэг өдөр бусад хүмүүст анхааруулга бо­лон нийтлэгдэж болох юм” хэмээн дурьджээ. 



Дашрамд сонирхуулахад Ма Жи­шень Исланд улсад суух Элчин сайдаар томилогдохоос өмнө 2008-2012 онд Хя­­тадын Гадаад хэргийн яаманд мэ­дээлэл хариуцсан захирлаар, 2004-2008 онд Япон улсад Элчин сайдаар ажиллаж байсан. Хятад улсын Элчин сайд нууц материал худалдсан хэрэг өмнө нь мөн гарчээ. 

Өмнөд Солонгост сууж байсан Элчин сайд асан Ли Бинийг 2006 оны арванхоёрдугаар сард Сөүлд нууц ма­териал худалдсан хэргээр шалгаж байсан бөгөөд хожим нь долоон жил хорих ял оноосон тухай Хонконгийн сонинд мэдээлсэн аж.

Зураг