Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Ерөнхий сайд Бээжинд уулзах саналыг Путинд тавилаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ янз бүрийн олон улсын форум тэр дундаа 11 дүгээр сард Бээжинд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээрээ үргэлжлүүлэх талбар болгон ашиглах хүсэлтэй байгаа гэнэ.

Энэ тухай өнөөдөр Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токиод хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр мэдэгджээ. 

Ерөнхий сайд Абэ есдүгээр сарын 21-ний өдөр Владимир Путинтай утсаар ярихдаа 11 дүгээр сард болох Ази Номхон Далайн эдийн засгиийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг ашиглан хоёр талт уулзалт явуулах санал тавьсан” хэмээн Ёсихидэ Суга мэдэгджээ.

Японы Засгийн газрын тэргүүн ням гаригт Эн Эйч Ки телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ-ын удирдлагатай хийх хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа бататгасан юм. 

“Ерөнхий сайдын албан тушаалд очсноосоо хойш би Ерөнхийлөгч Путинтай таван удаа уулзсан. Энэ хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг хүсч байна” хэмээн Шинзо Абэ тэмдэглээд хоёр орны хооронд шийдэх ёстой асуудлууд байгаа гэдгийг онцолсон байна.

Орос, Япон улсын хооронд одоо хүртэл энхийн гэрээ байгуулагдаагүй. Энэ асуудлыг шийдэх  нь Японы үндэсний эрх ашигт нийцнэ, мөн үүний тулд хоёр орны тэргүүнүүд хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой” хэмээн тэрбээр онцолсон байна. 

Путин болон Абэ нар утсаар ярихдаа олон улсын асуудлаар тэр дундаа Украйны нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр хоёр орны тэргүүнүүд янз бүрийн түвшинд хоёр талт харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэнэ.