Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

МУГТ О.Гүндэгмаа 25м спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртлээ

Б.Дөлгөөн
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Отгонцагаан

Азийн наадмын 25м спорт гар бууны дасгалд МУГТ О.Гүндэгмаа хагас шигшээд 2-р байраар гарч ирлээ.

Хагас шигшээд 25 сумнаас 18 онож Хятадын тамирчинтай оноо тэнцэж 2-р байрт бичигдсэн тул 2 тамирчны хооронд нэмэлт буудлага хийж 5 сумнаас нэг оносонгүй.

Улмаар манай тамирчин хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинтай өрсөлдөн түрүүлж 7 оноо авснаар азийн наадмын хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр манай улс Азийн наадмаас 5 дахь хүрэл медалиа хүртлээ.