Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотоллоо

ikon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, Олон улсын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Кан Сүг Жү тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Кан Сүг Жү тус улсын удирдагч Ким Жон Ун-ы Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэвшүүлсэн чин сэтгэлийн мэндчилгээг дамжуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцааны зарчим тодорхой гээд нэгд, өмнөх үеийнхний суурийг нь тавьж батжуулсан харилцааг цаашид бэхжүүлэн авч явах ёстой.

Хоёрт, Хоёр орны харилцаа хоёр талын эрх ашигт нийцэх ёстой.

Гуравт, Монгол Улсын Ероөнхийлөгчийн 2013 онд БНАСАУ-д хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Зүүн хойд Азийн яриа хэлэлцээ” санаачлагыг БНАСАУ-ын тал дэмжиж буйд талархал илэрхийлээд тус улсын удирдагч Ким Жон Ун, Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Ён Нам нар Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлов.