Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Манайхаас худалдан авсан машинд дугаарын хязгаарлалт үйлчилнэ"

ikon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Монгол хьюндай киа” компанийн шинээр оруулж ирж байгаа Sonata 8 машиныг худалдан авбал дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн мэдээлэл гараад байгаа. 

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат “Монгол хьюндай киа” компаний борлуулалтын менежер н.Баттөгсөөс цацсан мэдээллийнх нь талаар тодруулжээ.

Тус компани борлуулалтын менежер “Манайхаас худалдан авсан машинд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин бид худалдан авагчдад машин нь хөдөлгөөнд оролцох боломжгүй өдөр үнэгүй таксигаар үйлчлэх юм” гэсэн тайлбар өгчээ.