Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон аймаг унадаг дугуйн замтай болох нь

ikon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубынхан МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин өөрсдийн санаачилгаар Орхон аймагт унадаг дугуйн зам барихаар болжээ. 

Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавихаар төлөвлөжээ. 

Уг замын өргөн 2м , нийт урт нь 5,6 км юм байна. Одоогоор нийт ажлын 60 хувь нь хийгдсэн бөгөөд хөрс хуулах ажил 100 хувь, хайрга дэвсэх ажил 90 хувь, ус зайлуулах хоолой бүхий гүүрнүүд хийх ажлын 60 хувь, бетон дэвсэх ажлын 60 хувь нь хийгдсэн байна.

Нийслэл төдийгүй орон нутагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж унадаг дугуйн зам барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний ээлжинд Орхон, Ховд аймаг дугуйн замтай болж байна.