Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр "Номын баярын өдөр"

ikon.mn
2014 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр” болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн номын баяр өнөөдөр Чингисийн талбайд болох гэж байна.

Номын баярын хүрээнд: 

  • Тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах 
  • Үнэт ховор номын үзэсгэлэн 
  • Хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн
  • Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн 
  • Хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох 
  • Номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах
  • Ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих
  • Зураг авахуулах
  • Номын хандив
  • Зохиолчдын гарын үсэгтэй худалдаа
  • Шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болох юм байна. 

Энэ удаагийн “Номын баярын өдөр”-өөр ШУА-ийн зүгээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт гурван сая төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг ном хандивлахаар болсон байна.