Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Халдаг гудас, хуванцар аяга хавдар үүсгэх аюултай

Ч.Гантулга
2014 оны 9 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

-Та үүнийг мэдэх үү-

Техник, технологийн хөгжил дээд цэгтээ хүрч, бид өдөр тутмын амьдралдаа гар утас, интернэт, радио долгион хэрэглэж байна. Ялангуяа багачуудын дунд интернэт тоглоомд донтох, стресс ядаргаанд орох, цаашлаад хорт хавдартай болох сөрөг нөлөөллүүд илэрсээр байна. Харин хүүхдүүдээ энэ аюулаас хэрхэн хамгаалах вэ?

ГAP УТАСТАЙ ЖААЛУУД УДААН СЭТГЭДЭГ

Судалгаагаар rap утсыг 10 жил хэрэглэсэн хүнд тархины хорт хавдар үүсэх эрсдэл 290 хувь нэмэгддэг гэжээ. Гар утас, утасгүй интернэтийг удаан хугацаагаар хэрэглэх нь зарим талаар хортой. Ялангуяа бага насны хүүхдүүд гар утастай харьцах нь ой тогтоолтын чадавхийг бууруулдаг тухай Японы эрдэмтэд судалгаа хийж, баталгаажуулсан байна.

Тэд 100 гаруй хүүхдэд туршилт явуулж, судалгаа хийхэд гар утас хэрэглэдэггүй хүүвдүүд хурдан сэтгэж байгаа нь ажиглагджээ. Мөн Японд гар утаснаас болж хорт , хавдартай боллоо гэх онош өдөр тугам нэмэгдэж байгаа тухай эрдэмтэд ярьсан байна.

ХАЛДАГ ГУДАСНААС ТАТГАЛЗ

Гар утас, компьютер, бичил долгионы зуух зэрэг цахилгаанаар ажилладаг хэрэгсэл бүхэн тодорхой хэмжээгээр цацраг ялгаруулдаг учир хүүхдийн эрүүл мэндэд хортой ажээ. Нялх хуүхэдтэй өрөөнд зурагт, компьютер байрлуулахгүй, хүүхдээ халдаг гудсан дээр унтуулахгүй байх хэрэгтэй гэнэ. Учир нь халдаг гудас хүүхдийн нуруунаас төөнөдөг учир нурууны суулт, шохойжилт, бөөр, давсагны өвчлөлийн эх үүсвэр болдог байна. Үүнээс болж багачууд өсөлтгүй болж, бөөрний хавдар өвчин үүсдэг гэнэ.

ХУВАНЦАР АЯГАНЫ ЧАНАРЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ

Бага насны хүүхэдтэй айлуудад хуванцар угж, аягыг худалдаж авдаг. Т эгвэл та одоо худалдан авалт хийхээсээ өмнө ёроолд нь байгаа дахин боловсруулсныг илтгэх гурвалжин тэмдэглэгээг сайн хараарай.

Гурвалжин доторх тоо нь 1-1-нйн хооронд байдаг. Үүнээс ихэнх нь халуунд тэсвэргүй байдаг бол тав гэсэн тэмдэгтэй нь бичил долгионы зууханд буюу 130 градуст халааж болохыг илтгэдэг юм байна.

Гэвч тав гэсэн тэмдэглэгээтэй аягыг дэлхий нийтээр цөөхнөөр үйлдвэрлэдэг хэвээр байна. Харин ихэнхийг нимгэн материалаар буюу угж хийдэг материалаар хийдэг гэнэ. Энэ нь халуунд тэсвэргүй тул таны хүүхдийг түлэх аюултай юм.

ХҮҮХДИЙН ТОГЛООМД ХАР ТУГАЛГА АГУУЛАГДДАГ

Хүүхдийн тоглоомд тодорхой хэмжээгээр тугалга агуулагдсан байдаг. Энэ нь тоглоомыг илүү бат бөх болгох тустай ч, тугалга төв мэдрэлийн системийн өсөлт хөгжилд хортой гэдэг нь батлагджээ.

Хүүхдийн тоглоомд агуулагдах тугалга стандартаас хэтрээгүйд итгэлтэй байхын тулд найдвартай дэлгүүрээс чанартай тоглоом авах, чанарын тэмдгийг нь шалгах , хэдэн настай хүүхдэд тохирох тухай зааврыг заавал харах хэрэгтэй юм.

Зураг