Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм”-д уригдсан уу

Б.Тогтох
2014 оны 9 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг
Архив

Үргэлж олны анхаарлын төвд байдаг хүн бол МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Экстэй холбоотой ямар ч мэдээллийг ард түмэн шүүрэн авч уншдаг нь шар сайтуудын хувьд олз болдог гэхэд хилсдэхгүй.

Тэд ямар ч хамаагүй аргаар олны анхаарлыг татахын тулд эксийн талаар элдвийн таамаг бичихдээ ч гаргууд. Тэгвэл өчигдөрхөн мөн л шар сайтуудын нэг нь Н.Энхбаярыг Солонгос улсын иргэн болсон мэтээр бичсэн юм. 

Эхнэр хүүхдийн хамт Солонгос улсад амьдарч ажиллаж байгаа учраас түүнийг Солонгос иргэншилтэй болох хүсэлт гаргажээ хэмээн цуурав. Гэсэн ч энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг намын гишүүд нь хэлж байсан юм.

Тэгээд ч нэгэн цагт зовж явахад нь түшсэн намынхаа олон зуун гишүүдийн итгэлийг хөсөрдүүлж харийн нутгийг зорих тэнэг нь Н.Энхбаяр биш билээ. Түүнтэй холбоотой цацагдсан дараагийн мэдээлэл нь арай гэгээлэг. Тодруулбал,  "Херо Энтертайнмэнт" студээс бэлтгэн гаргадаг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дараагийн зочин нь Н.Энхбаяр болсон сурагтай. 

Нэвтрүүлгийн хамт олон  нэвтрүүлгээ бэлтгэхээр БНСУ-ыг зорьж, тэндээ Н.Энхбаяр даргыг зорин очиж эргэнгээ уг нэвтрүүлгээ бэлтгэсэн бололтой. Энэ талаарх мэдээлэл баттай бус ч нэгэн цагт төрийг тэргүүлж явсан түүнийг 100 эрхмийн нэг гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх юм.

Мандан бадарч явсан, төмөр тороор хашигдан эмнэлэгт хэвтсэн, оймстойгоо ачуулсан гээд түүний амьдралын зам мөрийг өгүүлэх энэхүү нэвтрүүлэг хамгийн их үзэгчтэй байх нь дамжиггүй. Яасан ийсэн Стивен Сигал, Элбэгээ Ерөнхийлөгч. 

Зураг