Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын хуралдаанаар КАЗИНОГИЙН тухай хэлэлцэж байна

Б.Ану
2014 оны 9 сарын 18
iKon.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо төрийн ордонд үргэлжилж байна. Энэ долоо хоногийн хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж долоон асуудал танилцуулагдахаар болжээ. 


Нийтдээ 26 асуудлаас хамгийн сүүлийн “Бусад асуудал” гэж тусгасныг зарим эх сурвалж Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа гэж мэдээлж байна. 


Мөн өнөөдрийн хуралдаанаас анхаарал татсан нэг асуудал нь “Казино, төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн тухай” төслийг Ц.Оюунгэрэл сайд танилцуулахаар бэлтгэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Казиног эдийн засгийн чөлөөт бүст байгуулах санал гарсан ч үүнд Засгийн газар нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй УИХ-аар шийдүүлэхээр болж байгаа бололтой. 


Ямартай ч удахгүй эхлэх намрын чуулганаар Монголд казино байгуулах асуудал хэлэлцэгдэхээр болж байна. 

 

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1.      Монгол, Хятадын Засгийн газар хоорондын протокол батлах тухай Л.БОЛД
2.      Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр, протокол батлах тухай Л.БОЛД
3.      АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгч томилох тухай Л.БОЛД
4.      Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай Л.БОЛД
5.      Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай Л.БОЛД
6.      БНХАУ-ын даргын айлчлалын дүнгийн тухай* Л.БОЛД
7.      Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай* Л.БОЛД
8.      НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайлангийн тухай Ч.САЙХАНБИЛЭГ
9.      Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугам барих техник, эдийн засгийн үндэслэлийн тухай* А.ГАНСҮХ
10.  Хог хаягдлын менежементийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлах тухай С.ОЮУН
11.  Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Х.ТЭМҮҮЖИН
12.  Засгийн газрын тогтоол хүчингүй болгох тухай Ч.УЛААН
13.  Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Ц.БАЯРСАЙХАН
14.  Хэлэлцээр батлах тухай Д.БАТ-ЭРДЭНЭ
15.  Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай Д.БАТ-ЭРДЭНЭ
16.  Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам шинэчлэн батлах тухай Л.ГАНТӨМӨР
17.  Казино, төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн тухай Ц.ОЮУНГЭРЭЛ
18.  Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам шинэчлэн батлах тухай Ц.ОЮУНГЭРЭЛ
19.  Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн тухай Ц.ОЮУНГЭРЭЛ
20.  Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай Д.ГАНХУЯГ
21.  Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн тухай Д.ГАНХУЯГ
22.  “Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг цуцлах тухай С.ЭРДЭНЭ
23.  Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Н.БАТБАЯР
24.  “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт оруулах тухай Н.БАТБАЯР
25.  Өвөлжилтийн бэлтгэл хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай М.СОНОМПИЛ
26.  Бусад асуудал * Н.АЛТАНХУЯГ