Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 8-ыг хэрхэн хялбар суулгах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Өнөөдрөөс Apple-ын мобайл үйлдлийн систем iOS-ын 8 дахь хувилбар албан ёсоор татагдаж эхэллээ.

Хэрвээ танд iPhone 4S, iPad 2 болон түүнээс хойшх төхөөрөмжүүд байгаа бол энэ шинэ хувилбарыг татаж суулгах боломжтой.

Харин энэ удаагийн шинэчлэл нь төхөөрөмж дээрээс шууд суулгахад 5Gb гаруй санах ойн сул зай шаардаж байгаа нь бэрхшээл учруулж байна.

Үүнээс болоод хүмүүс зураг, видео, аппликэшн зэрэг контентуудаа устгаж зай гаргаж байгаа гэнэ.

Гэхдээ ингэхгүйгээр хялбар шийдэх арга бий. iOS 8 нь өөрөө ийм том зай эзэлдэг гэсэн үг биш, зөвхөн суулгах явцад ашиглагдах орон зай юм.

Хялбар арга нь компьютертэйгээ төхөөрөмжөө холбон iTunes програм хангамжаар дамжуулан суулгах.

Дараалал:

  • Холбосны дараа эхлээд Мэдээллээ нөөцөлж авна. Үүний тулд Backups хэсгийн Automatically Back Up хэсэгт iCloud, This computer гэсэн хоёр сонголт байгаагийн This computer-ыг сонгоод Back Up Now товчыг дарна. iCloud сонгосноос энэ нь илүү найдвартай.
  • Энэ нөөцлөх ажиллагаа дууссаны дараа төхөөрөмжийн зурагтай хэсэгт байгаа Check for Update, Restore iPhone сонголтуудын Check for Update-ыг дарж суулгах ажиллагаа эхэлнэ. Хэрвээ Restore iPhone товчыг дарвал мэдээлэл тань төхөөрөмжөөс устах аюултай гэдгийг санах хэрэгтэй
iTunes дэлгэц

Энэ зааврыг хэрэгжүүлэхээсээ өмнө та өөрийн дижитал өмчийн аюулгүй байдалд зөвхөн өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгээ санах хэрэгтэй.