Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлөг онгоц осолдсны улмаас 100 орчим хүүхэд амиа алджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мальтийн эрэг орчимд хөлөг онгоц осолдсны улмаас 100 орчим хүүхэд амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Европ руу хууль бус цагаачдыг явуулдаг бизнесийг хянадаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хооронд сөргөлдөөн үүссэний улмаас хөлөг онгоц живсэн бололтой.

Ослоос амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлснээр хөлөг онгоц руу зэвсэгтэй этгээдүүд бүхий хоёр онгоцтой  ирж, зорчигчдыг өөрсдийнх нь онгоц руу суухыг тушаажээ. Цагаачид тэнгис дунд ийнхүү шилжин суух нь осолтой гэж үзсний улммаас татгалзсан байна. Улмаар маргаан дэгдэж дээрэмчид цагаачдын сууж явсан хөлөг онгоцыг завиараа мөргөн гэмтэл учруулсны дараа зугатсан байна. 

Цагаачлалын асуудлаарх олон улын байгууллагын төлөөлөгч Кристиана Бертиаумегийн мэдэгдснээр хөлөг онгоц дээр Сири, Палестин, Египет, Суданы 400 гаруй цагаачид байсан гэнэ. “Цагдаа нар болсон хэргийн бүхий л нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар батлавал энэ явдал цагаачлалын түүхэн дэх хамгийн их хүн усанд живж амиа алдсан тохиолдол болно. Үүнийг эмгэнэлт явдал биш харин үй олноор хөнөөсөн аллага гэж үзэж болно” хэмээн Бертиауме мэдэгджээ.

Энд дуулгахад Газрын дундад тэнгист усан хилтэй Европын холбооны орнуудын цагаачлалын алба Африк тив болон Ойрхи Дорнодын орнуудаас усан замаар цагаачилж буй иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг онцолсон байна. Италийн усан цэргийхний мэдээлснээр сүүлийн амралтын өдрүүдэд гэхэд тэнгисээс 3000 орчим хүнийг баривчилсан байна.

Харин цагаачдаас хэд нь Европ руу явах замдаа амиа алддаг талаар тодорхой мэдээлэл байхгүй гэнэ. Гэхдээ НҮБ-ын дүрвэгсдийн хэргийг хариуцсан Дээд комиссарын газрын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сараас хойш Газрын дундад тэнгист хоёр мянга орчим хүн живжээ.