Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын цол хүртсэн гурван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Улсын наадамд тав давж, шөвгөрсөн бөхчүүдээс жил бүр сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн баяр наадмын дараа ч шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулжээ.

Шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн бөгөөд шинээр улсын цол хүртсэн гурван бөх сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Одоогоор бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж. Энэ жил Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын начин, Б.Пүрэвсайхан улсын харцага, Ш.Жаргалсайхан улсын гарьд, Н.Батсуурь улсын арслан цол хүртсэн.

Тэгэхээр эдгээр найман бөхийн гурав нь сэргээш хэрэглэсэн болж таарч байна. Үндэсний бөхийн холбоонд допингийн хариу ирсний дараа допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг тодорхой мэдээлэх юм байна.


НЭМЭЛТ: НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ТОРГОН АГШИНГ ҮЗЭЭРЭЙ

Зураг