Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Туяа: Энэ жил олон жилийн дунджаас их хэмжээний цас орно

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 17
polit.mn
Зураг зураг

Ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт цас орж сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч байна. Цаашид цаг агаарын төлөв байдлын ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Туяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд орон нутгаар цас орсон. Цаашид хэр байх вэ?

-Хөдөө орон нутаг болон газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, зарим аймагт нойтон цас орлоо. Мөн энэ долоо хоногийн сүүлчээр цас орж 21, 22-нд бүх нутгаар цасан болон шороон шуурга шуурч хүчтэй салхилна. Энэ сар температурын хэлбэлзэл ихтэй учраас цасаар шуурч хүйтрэх төлөвтэй байна. Ер нь есөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

-Олон жилийн дундажтай харьцуулахад энэ өвөл хэр байх бол. Урьдчилсан төлөв гарсан уу?

- Агаарын температур олон жилийн дундажтай харьцуулахад 0.5-1 градус дулаан байна. Мөн он гараад 2015 онд төв болон зүүн, баруун аймгуудийн  ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орно. Цас их орох ч дулаахан өнтэй өвөл болно гэсэн урьдчилсан төлөв байдлыг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хүйтний улирлын төлөвтэй уялдуулаад өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар орон нутаг руу үүрэг чиглэл өгч ажиллаж байна. 2011 онд газар тариалангийн бүс нутгаар цас орж шуурах үеэр цахилгаан дамжуулах шугам гэмтэж эдийн засгийн хохирол амсаж байсан учраас хөдөө орон нутаг руугаа сэрэмжлүүлэг өгч эхэлсэн.

Зураг