Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу Толгойн татварын асуудал шийдэгдлээ

PURPLEBOOK
2014 оны 9 сарын 17
PURPLEBOOK
Зураг зураг

Оюу Толгойн толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хойшлуулаад байсан татварын асуудалд талууд нэгдсэн шийдэлд хүрчээ.

Анх 130 сая ам.долларын татварын актыг ОТ-д хүргүүлээд байсан бол 30 сая ам.доллар болж буурлаа гэж Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдэгдэв. Тэрээр “ийнхүү 2015 оны эхний улиралд барилгын ажил эхлэх боломжтой боллоо” гэжээ.

“Rio Tinto” групп татварын маргаан шийдэгдэх хүртэл далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс Баялгийн Зөвлөлд хүлээлгэн өгөхгүй гэж мэдэгдээд байсан юм.

“Оюу Толгойн” дөрвөн тэрбум ам.долларын далд уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй 15 банкны зээлийн баталгааны хугацаа энэ сарын 30-нд дуусна. Гэхдээ энэ хугацааг дахин сунгах боломжтой гэж “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд онцоллоо.

Одоогоор талууд харилцан ойлголцолд хүрээгүй 1-2 том асуудал үлдээд байгаагийн нэг нь далд уурхайн санхүүжилт юм. Мөн нэгдүгээр шатны үйл ажиллагааны зардал хэтэрсэн асуудал дээр талууд санал нэгдээгүй байна.

Тэгвэл Turquoisehill-ийн зүгээс Монголын Татварын Албаны шийдвэрийг бичгээр хүлээн авсан гэдгээ дурьдаад “Шийдвэрийг нарийвчлан авч үзнэ. Шийдвэрийн нөлөөллийг үнэлнэ” гэжээ.



Үүнтэй зэрэгцэн ОТ-н ТУЗ-аас Andrew Woodley-г гүйцэтгэх захирлаар томиллоо.

Одоогийн захирал Craig Kinnell нь хувийн шалтгааны улмаас албан ажлаа хүлээлгэн өгч байгаа юм. Woodley нь Рио Тинто группын Mozambique дахь нүүрсний бизнесийн захирал бөгөөд Рио Тинтод 18 жил ажиллаж байгаа аж.