Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ажиа гэгээнийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ажиа гэгээнийг “Алтан гадас” одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.

Шагналыг Ерөнхийлөгч өөрийн биеэр өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.

Шагнал авсны дараа Ажиа гэгээн хэлэхдээ, “Маш их баярлалаа. Өнөөдрийн билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шагнал гардуулсанд маш их баярлаж байна. Би Монголд цусны хавдараар өвчилсөн хүүхдүүдэд зориулж эмнэлэг барьсан. Энэ нь ганц миний хийсэн ажил биш, олон нийт ард түмний буян. Энэ бол миний гараар дамжиж бүтээгдсэн юм. Тэгэхээр энэ шагнал олон нийтийн төлөө авч байгаа шагнал гэж бодож байна” гэв. 



Ажиа гэгээн нь Улаанбаатар хотноо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд монгол хүүхдүүдэд зориулсан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төв”-ийг сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр барьж байгуулсан билээ. Энэ тухай ЭНД дарж уншаарай.