Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аваргын мөрөөдөл биеллээ

Х. Батсайхан
2014 оны 9 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон эмэгтэйчүүдийн баг тамирчид өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирсэн билээ.

Энэхүү тэмцээний 60 кг-д зодоглосон С.Цэрэнчимэд Азербайжаны бөх Юлия Раткевичийг 12:3-аар ялж, 19 насандаа Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн амжилттайгаар гэр бүлийнхэн болон монголчуудтайгаа уулзсан юм. Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонины сурвалжлах хэсэг С.Цэрэнчимэдийг “Чингис хаан” нисэх онгоцны, буудал дээр тосон авч, дэлхийн аваргын гэрт өнжсөн билээ.

Энэ үеэр Дэлхийн аварга С.Цэрэнчимэд “Миний хамгийн том мөрөөдөл бол барилгын инженер болох. Тиймээс ч ШУТИС-д энэ чиглэлээр суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүсдэг” хэмээн ярьсан.

Харин түүний энэхүү мөрөөдлийг ШУТИС-ийн хамт олон биелүүлэхээр болсон байна. ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр өчигдөр манай сонины редакци руу холбогдож, Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд суралцах эрхийн бичиг гардуулах гэж буйгаа мэдэгдсэн юм. Ийнхүү дэлхийн аваргын маань барилгын инженер болох мөрөөдөл тун удахгүй биелэх нь.

 

Зураг