Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын талаарх ОХУ ба Монголын тохиролцоо нь Aspire Mining-д эерэг нөлөө үзүүлнэ

PURPLEBOOK
2014 оны 9 сарын 16
PURPLEBOOK
Зураг зураг

- Эдийн засгийн онцлох мэдээ -

ОХУ-руу гарсан төмөр замын транзит тээврийн хэрэглэгчээр Aspire Mining хүлээн зөвшөөрөгдвөл хувьцааны ханш өсөх төлөвтэй байна.

Хоёр талын тохиролцоогоор Эрдэнэтээс Арц Суурийн хил хүртэл төмөр зам тавих тухай яригдсан юм. Ингэснээр Aspire Mining-ийн хувьд нүүрсний тээвэрлэлт хийхэд учирч байсан саад арилж байгаа юм.

Мөн Нүүрстэйн ордод өрөмдөг эхлүүлснээр Урьдчилсан ТЭЗҮ-ийг бэлтгэх юм. Уг ордын 60 хувийг Эх Говийн Чулуу хамтарсан компани эзэмшдэг бөгөөд уг компанийг Noble групп болон Aspire компаниуд 50, 50 хувиар эзэмшдэг.

Эх Говийн Чулуу компани нь Нүүрстэйн ордын 90 хүртэлх хувийг эзэмших боломжтой. Өрөмдлөгийн ажил 2014 оны 10-р сарын эцсээр дуусч, 12-р сард үр дүнг нь гаргахаар төлөвлөжээ.


МХБ ба ЛХБ-ийн стратегийн түншлэлийн гэрээг 3 жилээр сунгалаа

ЛХБ-ийн группын гүйцэтгэх захирал Xavier Rolet болон МУ-ын Сангийн сайд Ч.Улаан нар хамтын ажиллагааны гэрээг 3 жилээр сунгаж, гарын үсэг зуржээ.

Xavier Rolet хэлэхдээ “Ч.Улаан сайдыг хүрэлцэн ирж ЛХБ-ийн арилжааг нээж байгаад баяртай байна. Энэ үйл явдал бол бид хэр зэрэг ойр хамтран ажиллаж байгааг илтгэж буй үйл явдал боллоо. Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна” гэжээ.

Харин Ч.Улаан “МХБ-ийг шинэчлэн, хөгжүүлэхэд ЛХБ-ийг сонгосондоо бид таатай байна. Ирэх гурван жилийн хугацаанд МХБ-ийг олон улсын жишигт хүрсэн бирж болгон хөгжүүлэхийн төлөө ажиллана. ЛХБ-ийн дэлхийн түвшиний туршлага биднийг зорилгодоо хүрэхэд туслах юм” гэжээ.

Өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд МХБ-ид MillenniumIT систем, зах зээлийн хяналтын систем, хадгалалтын платформ зэргийг суурьлуулсан юм. Тэгвэл гэрээг сунгаснаар “Арилжааны дараах дэд бүтэц”, “FTSE индексийн хөгжүүлэлт”-ыг хийх ба шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр хамтран ажиллана гэлээ.