Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр: Монголоос төрөх Нобелийн шагналтнуудыг бэлтгэж эхэллээ

ikon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой “Шинэ Монгол технологийн дээд сургууль” өнөөдөр хичээлийн шинэ байраа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ нээлээ.

ШМТДС нь дэлхийн шилдэг их сургуулиуд болох MIT, Токиогийн их сургуулийн инженерийн хөтөлбөрийг загвар болгон ашиглаж, дэлхийн стандартад нийцсэн мэдлэгийг Монгол оюутнууддаа олгох юм.

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийг 2000 онд үүсгэн байгуулж, өнөө жил ШМТДС-ийг байгуулсан тус сургуулийн ТУЗ-ын дарга Ж.Галбадрал хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Анх сургуулиа түшиглэн Технологийн дээд сургууль байгуулах саналыг БШУ-ны сайд бидэнд удаа дараа тавьж байсан. Бидэнд урам, зориг өгч, зөвшөөрөл олгон дэлхийн хэмжээний чадварлаг инженер бэлтгэх их үйлсэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн БШУ-ны сайд болон БШУЯ-ны нийт хамт олонд талархсанаа илэрхийлье” гэсэн юм. 

ШМТДС нь хичээлийн есөн давхар шинэ барилгаа зургаан сарын дотор барьж ашиглалтад оруулан, бакалаврын найм, магистрын дөрвөн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу 105 оюутан элсүүлж, сургалтаа эхлүүллээ. 

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр “Юун түрүүнд технологийн дээд сургууль үүсгэн байгуулагчдад баяр хүргэе. Бүх талаар тусалж дэмжиж байдаг Япон улсын Засгийн газар, их сургуулиуд, эрдэмтэн багш нарт мөн талархсанаа илэрхийлье. Бид Япончуудын ачыг хариулна. Бид шилдэг инженер бэлтгэж, шинэ бүтээл туурвиж тэдний ачыг хариулна. Энэ сургуульд элссэн залуу инженерүүд удахгүй өөрсдийн технологиороо дэлхийд танигдана гэдэгт итгэлтэй байна. Монголоос зуу, зуун Нобелийн шагналтан төрнө гэдэгт итгэлтэй байна” гэв.